Хоёр сэжигтний ул мөрийг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Хоёр сэжигтний ул мөрийг гаргажээ

АНУ-ын Массачусетс мужийн нийслэл Бостон хотод даваа гаригт
болсон жил бүрийн уламжлалт марафон тэмцээний төгсгөлд барианы ойролцоо
хоёр удаа бөмбөг дэлбэрсэн. Уг аллагын хоёр сэжигтний ул мөрийг цагдаагийн ажилтнууд гаргажээ. Харин холбооны мөрдөх товчооноос албан ёсоор зарлаагүй байна
.

Америкийн цагдаагийнхан Бостоны аллагын хэрэгт сэжиглэгдсэн хоёр хүнийг ул мөрөөр нь олжээ. Мөрдөн байцаалтын талаар хэвлэлийн бага хурал зарласан ч хэд хэдэн удаа хойшлогдсоор одоогоор хийгдээгүй байна. “Boston Globe” сонины мэдээлснээр, дэлбэрэлтийн үеэр байсан хоёр хүний зураг олдсон байна. Тэдний нэг нь том үүргэвчтэй, нөгөө нь гартаа том цүнх барьсан байсан ба зугтаж буй нь зурагт буусан байна. 

Өмнө мэдээлж байснаар мөрдөн байцаагчид малгайныхаа саравчийг ар тийш нь харуулан өмссөн нэгэн сэжигтэнийг байж магадгүй гэж таамагласан ч хараахан батлаагүй байна. Хэвлэлээр дээрх хүнийг баривчилсан талаар мэдээлсэн ч цагдаагийнхан үгүйсгээд байна.

Одоогоор марафон уралдаан дээр хийгдсэн дэлбэрэлтүүдийн хэргээр ямар нэгэн сэжигтэй этгээдийг барьж саатуулаагүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж