Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Цөөхөн
хүн мэдэх жин хасах нууцыг танд дэлгэж байна. Жишээ нь хүйтэн ус ууж, хоол
хүнсийг хүйтнээр нь хэрэглэх нь илүү их калори зарцуулахад нөлөөлдөг гэдгийг та
мэдэж байсан уу?


Хоол хүнсээ хүйтнээр нь хэрэглээд үз 
Хүйтэн мах, халуун мах хоёрын илчлэг, тэжээллэг чанар нь ижилхэн байдаг. Харин
та үүнийг хүйтнээр нь идэхэд таны биеийн зарцуулах калорийн хэмжээ нь халуунаар
нь идсэнээс илүү их байх болно.


Хүйтэн зүйлс уу
4
хэмийн хөргөгчнөөс авч уусан 2 литр усыг бие тань зөвхөн өөрийн хэмд хүргэхийн
тулд 60 калорийг зарцуулдаг гэдгийг та мэдэх үү?


Мөс хүлхэх гээд үз
Зарим
хүмүүс амандаа мөс хүлхэж заншсан байдаг. Хэрвээ мөсийг дангаар нь эсвэл өөр
ямар нэгэн зүйлээр амтлан хүлхэхэд хүний бие 60 калори илүү зарцуулдаг байна.
Гэхдээ мэдээж, хоолойгоо хөртөл нь ихээр хүлхвэл хоолой тань өвдөх аюултай
гэдгийг мартаж болохгүй.


Хүйтэн шүршүүрт орж жин хас
25 хэмийн
усанд зогсоход таны бие ойролцоогоор 100 калорийг зарцуулна. Хүйтэн шүршүүр дор
үсээ норголгүйгээр цусны эргэлтээ сайжруулан зогсоход таны бие 3 км газар явган
алхсантай ижилхэн хэмжээний калорийг зарцуулдаг.


Явган алх
Дасгал хөдөлгөөн хийх зорилготой явган алхахад таны бие тодорхой хэмжээний
калорийг зарцуулдаг учраас жингээ барихад тань тусалж чадна.


Аль болох зогсоо бай
Хоёр хөл дээрээ ижилхэн ачаалал өгч, цэх босоо байрлалд зогсоход хүний биеийн
калори зарцуулалт нэмэгддэг бөгөөд хоол боловсруулах явцыг түргэсгэдэг байна.


Хоол идэх бүртээ ус сайн уу
Хоол идэх үедээ ус сайн уух нь ходоодыг амархан дүүргэж амархан цадсан
мэдрэмжийг төрүүлдэг. Улмаар таны идсэн хоол хүнс илүү усархаг байх учраас
шимэгдэх нь төдий чинээ амархан байдаг гэж хэлж болно.

http://www.eejbolloo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж