Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Дижитал хүүхдүүд

Өндөр хөгжилтэй орнуудыг хамруулсан
нэгэн судалгааны үр дүнд 2006-2008 онуудад төрсөн хүүхдүүд гутлынхаа үдээсийг
үдэж чадахгүй хэрнээ орчин үеийн технологийг овжин хэрэглэж чадаж байгаа нь
тогтоогджээ.


Антивирусын
программ зохиогч AVG компани, 2-5 насны хүүхэдтэй 2200 ээжүүдийн дунд саяхан
нэгэн судалгаа хийжээ.


Дэлхийн
өндөр хөгжилтэй улсуудыг хамруулсан уг судалгаагаар ээжүүдээс хүүхдүүдийн өдөр
тутамд хийдэг зүйлсийн талаар асуулт асуусан байна. Ээжүүдийн өгсөн хариултаас
үзэхэд нийт хүүхдүүдийн 58 % нь компьютерийн тоглоом тоглож чаддаг, 52% нь
унадаг дугуй унаж чаддаг болох нь тогтоогджээ.


Судалгаанаас
үзэхэд хүүхдүүдийн 77% нь хэцүүхэн угсардаг тоглоомыг угсарч чаддаг ба
хүүхдүүдэд ажиглагдсан хамгийн түгээмэл чадвар буюу 69% нь компьютерийн
хулганыг чадварлаг ашигладаг, 63% нь компьютер асааж, унтрааж мэддэг гэжээ. Энэ
насны хүүхдээс гэрийнх нь хаягыг асуухад зөвхөн 37% нь л хариулж чаддаг байв.


Мөн
эдгээр хүүхдүүдийн 28% нь гар утсаар дуудлага хийж чаддаг, 25% нь интернэтийг
ашиглаж мэддэг, 19% нь орчин үеийн мэдрэгчтэй дэлгэцийг /touch screen/ ашиглаж
чаддаг байхад дөнгөж 11% нь л гутлынхаа үдээсийг үдэж чаддаг байна.


Эцэг
эхчүүдэд хүүхдүүдээ байнга цахим ертөнцөд бус жинхэнэ амьдралд амьдрах ухаанд
сургах ёстойг мэргэжилтнүүд сануулж байна. Үгүй бол энэ хүүхдүүд гутлаа яаж
үдэхээ хүртэл интернэтээс сурахад хүрээд байна.

http://www.eejbolloo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж