
Тэмцээний хоёр дахь төрөл болох 5 минутын хугацаанд 0 мөн 1-с бүтсэн нэг мөрөндөө 30 цифр бүхий нийт 25 мөр 750 цифрээс аль болох олныг тогтоон эргэн санах. Буцаж санахдаа тухайн эгнээнд нэг л цифр алдахад тал оноо буюу 15 оноо. Хоёр болон түүнээс дээш алдаа гаргахад тухайн мөр дээр 0 оноо буюу оноо авахгүй. Энэ төрөлд бага насны ангилалд дэлхийн дээд амжилтыг Энэтхэг улсын тамирчин Човдарапу Чандра (180 цифр), дунд насанд Германы тамирчин Доротеа Сэйтз (396 цифр), насанд хүрэгчдийн ангилалд Германы тамирчин Их мастер Ёханнэс Маллов (975 цифр) эзэмшдэг. Энэ төрөлд бага, дунд насны ангилалд дөрвөн тамирчин дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ.
Бага нас:
1-р байр: Г.Тэмүүлэн (363 цифр) – World Record
2-р байр: З.Цэцэгзул (330 цифр) – World Record
3-р байр: А.Ану-Үжин (240 цифр) – World Record
Дунд нас:
1-р байр: Б.Намуунтуул (525 цифр) – World Record
2-р байр: М.Нямдаваа (300 цифр)
3-р байр: Ж.Анударь (240 цифр)
Насанд хүрэгчид:
1-р байр: Ө.Сэнгэсамдан (525 цифр)
2-р байр: Б.Намуунтуул (525 цифр) – Дунд нас
3-р байр: Их мастер С.Цогбадрах (408 цифр)

Тэмцээний дөрөв дэх төрөл 15 минутын хугацаанд 0-9 хүртэлх цифр бүхий санамсаргүй байдлаар бүтсэн нэг мөрөндөө 40 цифр нийт 25 мөр 1000 цифрээс аль болох олныг тогтоон эргэн санах. Буцаж санахдаа тухайн эгнээнд нэг л цифр алдахад тал оноо буюу 20 оноо. Хоёр болон түүнээс дээш алдаа гаргахад тухайн мөр дээр 0 оноо буюу оноо авахгүй. Энэ төрөлд дэлхийн дээд амжилтыг бага насны ангилалд Энэтхэгийн тамирчин Човдарапу Чандра (210 цифр), дунд насанд Германы тамирчин Доротеа Сэйтз (428 цифр), насанд хүрэгчдийн ангилалд Германы тамирчин Их мастер Ёханнес Маллов (912 цифр) нар эзэмшдэг. Энэ төрөлд насанд хүрэгчдийн ангилалд өгсөж өрсөлдсөн дунд насны ангилалын хоёр тамирчин өөрсдийн насны дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ.
Дунд нас:
1-р байр: Б.Намуунтуул (580 цифр) – World Record
2-р байр: Ц.Бат-Эрдэнэ (464 цифр) – World Record
Насанд хүрэгчид:
1-р байр: Б.Намуунтуул (580 цифр) – Дунд нас
2-р байр: Ө.Сэнгэсамдан (500 цифр)
3-р байр: Ц.Бат-Эрдэнэ (464 цифр) – Дунд нас

Тэмцээний тав дахь төрөл 5 минутын хугацаанд цифр тогтоох “Тооны Марафон-Хурд” төрөлд дэлхийн дээд амжилтыг бага насанд Хятадын тамирчин Ху Шинюн (202 цифр), дунд насанд Америкийн тамирчин Ю Занг (314 цифр), насанд хүрэгчдийн ангилалд Хятадын тамирчин Их Мастер Ван Фенг (500 цифр) эзэмшдэг.
Бага нас:
1-р байр: З.Цэцэгзул (130 цифр)
2-р байр: Э.Хангал (100 цифр)
3-р байр: Г.Мөнхтулга (85 цифр)
Дунд нас:
1-р байр: Б.Намуунтуул (240 цифр)
2-р байр: Ц.Бат-Эрдэнэ (230 цифр)
3-р байр: Г.Оюун-Ундрах (92 цифр)
Насанд хүрэгчид:
1-р байр: Ө.Сэнгэсамдан (280 цифр)
2-р байр: Б.Намуунтуул (240 цифр) – Дунд нас
3-р байр: Ц.Бат-Эрдэнэ (230 цифр) – Дунд нас

Тэмцээний зургаа дахь төрөл 10 минутын хугацаанд аль болох олон багц хөзөр цээжлэн алдаагүй санах. Буцаж санахдаа тухайн багц дээрээ нэг л хөзөр дээр алдаа гаргавал тал оноо буюу 26 оноо, 2 болон түүнээс дээш алдаа гаргавал 0 оноо буюу оноо авахгүй. Энэ төрөлд дэлхийн дээд амжилтыг бага насанд Энэтхэгийн тамирчин Човдарапу Чандра (107 хөзөр буюу 2 багц+3 хөзөр), дунд насанд Энэтхэгийн тамирчин Сасват Сатапати (156 хөзөр буюу 3 багц), насанд хүрэгчдийн ангилалд Английн тамирчин Их мастер Бэн Придмор (7 багц хөзөр) эзэмшдэг. Энэ төрөлд насанд хүрэгчдийн ангилалд эхний гурван байр тодрууллаа.
Дунд нас:
1-р байр: Ц.Бат-Эрдэнэ (183 хөзөр буюу 3 багц+27 хөзөр) – World Record
Насанд хүрэгчид:
1-р байр: Ц.Бат-Эрдэнэ (183 хөзөр буюу 3 багц+27 хөзөр) – Дунд нас
2-р байр: С.Цогбадрах (182 хөзөр буюу 3 багц+26 хөзөр)
3-р байр: Б.Анар (156 хөзөр буюу 3 багц хөзөр)

Тэмцээний долоо дахь төрөл 15 минутын хугацаанд дүрс нь тодорхой бус аль болох олон хийсвэр зураг тогтоож дарааллаар нь алдалгүй санах;
Энэ төрөлд дэлхийн дээд амжилтыг бага насанд Германы тамирчин Константин Скудлер (200 оноо), дунд насанд Германы тамирчин Доротеа Сэйтз (214 оноо), насанд хүрэгчдийн ангилалд Германы тамирчин Их мастер Ёханнес Маллов (440 оноо) эзэмшдэг.
Бага нас:
1-р байр: Г.Тэмүүлэн (132 оноо)
2-р байр: Ю.Цогбуян (119 оноо)
3-р байр: З.Цэцэгзул (100 оноо)
Дунд нас:
1-р байр: Б.Намуунтуул (176 оноо)
2-р байр: Ц.Бат-Эрдэнэ (107 оноо)
3-р байр: Г.Оюун-Ундрах (107 оноо)
Насанд хүрэгчид:
1-р байр: Б.Шахаргүль (217 оноо)
2-р байр: Б.Намуунтуул (176 оноо) – Дунд нас
3-р байр: Г.Тэмүүлэн (132 оноо) – Бага нас

Тэмцээний найм дахь төрөл 5 минутын хугацаанд аль болох олон үйл явдлыг өгөгдсөн онтой нь тогтоож алдалгүй санах;
Энэ төрөлд дэлхийн дээд амжилтыг бага насанд Хятадын тамирчин Ни Зикианг (42 өдөр), дунд насанд Германы тамирчин Доротеа Сэйтз (50 өдөр), насанд хүрэгчдийн ангилалд Германы тамирчин Их мастер Ёханнес Маллов (132 өдөр) эзэмшдэг.
Бага нас:
1-р байр: З.Цэцэгзул (27 өдөр)
2-р байр: Г.Мөнхтулга (24 өдөр)
3-р байр: Г.Тэмүүлэн (22 өдөр)
Дунд нас:
1-р байр: Б.Намуунтуул (40 өдөр)
2-р байр: Ц.Бат-Эрдэнэ (30 өдөр)
3-р байр: У.Мөнх-Эрдэнэ (19 өдөр)
Насанд хүрэгчид:
1-р байр: Ө.Сэнгэсамдан (71 өдөр)
2-р байр: Б.Ганбаяр (49 өдөр)
3-р байр: Т.Мягмарсүрэн (43 өдөр)

Тэмцээний ес дэх төрөл сонсголын ой тогтоолт шалгасан “Дуут цифр” төрөл 100 секундэд 100 цифр сонсох болон 300 секундэд 300 цифр сонсож тогтоон аль болох олон цифрийг дарааллаар нь алдалгүй санах гэсэн хоёр оролдлоготой бөгөөд хоёр оролдлогын аль илүү алдаагүй санаснаар нь ялагчийг тодруулна. Буцаж санахдаа нэг л цифр алдсан тохиолдолд алдсанаас хойш цифрүүдийн дараалал хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй.
Энэ төрөлд дэлхийн дээд амжилтыг бага насанд Германы тамирчин Константин Скудлер (60 цифр), дунд насанд Дэн Лэкуан (183 цифр), насанд хүрэгчдийн ангилалд Хятадын тамирчин Их мастер Ван Фэнг (300 цифр) эзэмшдэг. Энэ төрөлд зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд эхний гурван байр тодрууллаа. Их мастер С.Цогбадрах дэлхийн дээд амжилтыг давтах боломжтой байлаа. Тэрээр 300 цифрийг сонсож тогтоон бүгдийг нь нэрлэсэн хэдий ч 65 дахь цифртээ алдаа гаргаснаар алдсанаас хойш зөв хийсэн бүх цифр оноонд тооцогдсонгүй.
Насанд хүрэгчид:
1-р байр: С.Цогбадрах (64 цифр)
2-р байр: Г.Оюун-Ундрах (41 цифр)
3-р байр: Ө.Сэнгэсамдан (36 цифр)

Тэмцээний арав дахь төрөл нэг багц хөзрийг аль болох богино хугацаанд цээжлэн алдалгүй санах “Хөзөр-Хурд” төрөл нь хоёр оролдлоготой. Тухайн хоёр оролдлогын аль илүү санасныг оноонд тооцно. Хэрвээ буцаж санахдаа нэг алдаа гаргавал алдсанаас хойш хөзрийн дараалал хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй.
Энэ төрөлд дэлхийн дээд амжилтыг бага насанд Хятадын тамирчин Лиу Хонгзи (34,28 секунд), дунд насанд Хятадын тамирчин Ван Диандиан (43,86 секунд), насанд хүрэгчдийн ангилалд Германы тамирчин Их мастер Зимон Рэйнхард (21,19 секунд) эзэмшдэг. Энэ төрөлд Б.Ганбаяр 33 секундэд нэг багц хөзөр тогтоон санахдаа ганц алдаа гаргаснаар эхний байрт орох боломжоо алдлаа.
Бага нас:
1-р байр: Ж.Номундарь ( 129 секунд)
2-р байр: З.Цэцэгзул (161 секунд)
3-р байр: Э.Хангал (241 секунд )
Дунд нас:
1-р байр: Б.Намуунтуул (70 секунд)
2-р байр: Ц.Бат-Эрдэнэ (102 секунд)
3-р байр: М.Нямдаваа (200,42 секунд)
Насанд хүрэгчид:
1-р байр: С.Цогбадрах (44,82 секунд)
2-р байр: Б.Энхсайхан (53,27 секунд)
3-р байр: Т.Мягмарсүрэн (57,49 секунд)

Тэмцээний “Нэр, зүс царай” цээжлэх гурав дахь төрөл нь 5 минутын хугацаанд кирилл үсгээр бичигдсэн гадаад хүмүүсийн овог нэрийг аль болох олныг тогтоон алдаагүй санах. Хэрвээ буцаж санах явцад тухайн нэрэн дээр үсгийн алдаа гаргасан нөхцөлд тухайн нэрний хувьд оноо авахгүй. Тус төрөлд зөвхөн дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж буй тамирчдын дунд эхний гурван байр тодрууллаа. Дэлхийн дээд амжилтыг бага насны ангилалд Энэтхэгийн тамирчин Амаан Али Шайх (27 оноо), дунд насанд Энэтхэгийн тамирчин Сри Вишнави Ярлагадда (44 оноо), насанд хүрэгчдийн ангилалд Германы тамирчин Их мастер Зимон Рэйнхард (70 оноо) эзэмшдэг.
Дунд нас:
1-р байр: Б.Намуунтуул (38 оноо)
2-р байр: Ц.Бат-Эрдэнэ (25 оноо)
3-р байр: Г.Оюун-Ундрах (25 оноо)
Насанд хүрэгчид:
1-р байр: Д.Сарангуа (48 оноо)
2-р байр: Н.Анарсайхан (39 оноо)
3-р байр: Б.Намуунтуул (38 оноо) – Дунд нас

Тэмцээн ой тогтоолтын “Багананд өгөгдсөн үгс” төрлөөр эхэлсэн бөгөөд багана тус бүрт 20 үг бүхий нийт долоон багананд өгөгдсөн үгсийг 5 минутын хугацаанд аль болох олныг тогтоон алдалгүй санах. Буцаж санахдаа тухайн багананд өгөгдсөн 20 үгээс нэг үг алдахад тал оноо буюу 10 оноо, хоёр болон түүнээс дээш алдахад 0 оноо буюу оноо авахгүй.
Энэ төрөлд бага насны ангилалд дэлхийн дээд амжилтыг Энэтхэг улсын тамирчин Сасват Сатапати (40 үг), дунд насанд Герман улсын тамирчин Доротеа Сэйтз (60 үг), насанд хүрэгчдийн ангилалд мөн Герман улсын тамирчин Их мастер Борис Конрад (119 үг) эзэмшдэг. Энэ төрөлд өрсөлдсөн манай тамирчдаас бага насанд өрсөлдсөн З.Цэцэгзул (57 үг), Л.Хангал (50 үг), Г.Мөнхтулга (44 үг), дунд насанд өрсөлдсөн С.Ананд (62 үг) нар дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ.
Бага нас:
1-р байр: З.Цэцэгзул (57 үг) –World Record
2-р байр: Л.Хангал (50 үг) – World Record
3-р байр: Г.Мөнхтулга (44 үг) – World Record
Дунд нас:
1-р байр: С.Ананд (62 үг) – World Record
2-р байр: Б.Намуунтуул (38 үг)
3-р байр: Ц.Бат-Эрдэнэ (33 үг)
Насанд хүрэгчид:
1-р байр: Их мастер С.Цогбадрах (90 үг)
2-р байр: С.Ананд (62 үг) – Дунд нас
3-р байр: З.Цэцэгзул (57 үг) – Бага нас

