Сьюзан Сарандоны сэтгэл зовинол

Хуучирсан мэдээ: 2013.04.19-нд нийтлэгдсэн

Сьюзан Сарандоны сэтгэл зовинол

“Академи Авард”-ийн шагналд дөрвөн удаа нэр дэвшин, “Dead Man Walking” киноны дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан нэрт жүжигчин Сьюзан Сарандон кино урлагт 40 жилийн турш нэрээ дуурсгаж яваа нэгэн. Түүнийг хүний эрхийн төлөө тэмцэгч төдийгүй хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцогсдын нэг гэдгийг фэнүүд нь сайн мэддэг аж. Сүүлийн үед Сьюзан хар тамхитай холбоотой гэмт хэргүүдэд сэтгэл зовинож байгаагаа илэрхийлж энэ төрлийн хуулийг чангатгах хэрэгтэй хэмээн “HuffPost Live”-д ярилцлага өгчээ.

Өдгөө 66 настай нэрт жүжигчин “Би хувь хүний эрх чөлөөг халдашгүй байна гэдэгт итгэдэг. Гэхдээ зарим талаараа бидний дунд гарч байгаа гэмт хэргүүд бүгд хүний эрхийг ил, далд зөрчиж байна. Үүний эсрэг тэмцэх ёстой” хэмээн өчигдөр өгсөн ярилцлагандаа дурьдсан аж.

Уран бүтээлийн хувьд Сьюзан “The Big Wedding” нэртэй, энэ сарын 26-нд нээлтээ хийх шинэ кинонд тоглож байгаа юм байна. Тэрээр энэхүү кинонд Роберт Динеро, Бэн Брнес, Диана Кеатон нарын хамт гол дүрийг бүтээж байгаа аж.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж