
БОНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Дүгэрсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Байгаль орчны багц хууль, түүнийг дагалдан гарч буй журмуудыг байгууллага, олон нийтэд сурталчлах талаарх сургалт, семинарыг Завхан, Говь-Алтай аймгуудад зохион байгуулаад иржээ. Баруун бүсийн сургалтад Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс аймгийн Байгаль орчны газрын дарга, мэргэжилтнүүд, сум, багийн дарга, тусгай хамгаалалттай газар нутгийн болон сав газрын хамгаалалтын захиргаадын удирдлага, ажилтнууд оролцож, хэрхэн хууль, журмуудыг сурталчлах, болон хэрэгжилтийг хангах, орон нутагт ямар тулгамдсан асуудал байгаа талаар санал бодлоо солилцож, зөвлөлджээ. Зөвлөгөөнийг зохион байгуулах, харьяа газрын удирдлага, ажилтнуудаа оролцуулахад дээрх аймгийн Засаг дарга нар идэвх санаачилгатай оролцсон гэж БОНХЯ-ны ХМА-наас мэдээллээ.
Д.ЦЭЦ