МЗХ-ноос оюутан, залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Би залуу хүн” цуврал лекц үргэлжилсээр байна. Нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа залуу лидерүүдийн амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцах лекцийг үнэ төлбөргүй авах боломжийг МЗХ олгож байгаа.
Залуучуудтайгаа нээлттэй ярилцаж, тэдний санал бодлыг сонсож, амжилтаасаа хуваалцаж байгаа өнөө цагийн лидерүүдээс маргаашийн /04.19/ цуврал лекцийн зочноор хуульч С.Эрдэнэболд уригдаж, “Монголоос дэлхий юу сурах вэ?” сэдвээр лекц уншихаар болжээ. МЗХ-ноос зохион байгуулж буй цуврал лекц тавдугаар сарын 03 хүртэл үргэлжлэх бөгөөд УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар дөрөвдүгээр сарын 26-нд “Өөрийгөө зас, гэрээ зас, төрөө зас”, хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяа тавдугаар сарын 3-нд “Хайрын төгс ялгуун харилцаа” сэдвээр унших юм байна. Маргаашийн цуврал лекц МЗХ-ны төв байрны Залуучуудын нээлттэй танхимд 17:00 цагаас болох аж.
Б.ЭНХ