Тролейбусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Тролейбусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

Ардчилсан орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал дөрөвдүгээр сарын 26-29–нд Улаанбаатар хотноо болохтой холбогдуулан нийслэлийн зам, тээврийн зохицуулалтад зарим нэг өөрчлөлт хийж байна. Тодруулбал, эдгээр өдрүүдэд гадаад, дотоодын гийчдийн хөлд дарагдах учир хувийн авто машины дугаарт хязгаарлалт хийх юм. Харин “Цахилгаан тээвэр” компанийн тролейбуснууд үнэ төлбөргүй үйлчилгээнд гарах тухай Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Одоогийн байдлаар нийслэлд дөрвөн чиглэлд 52 тролейбус үйлчилгээнд гарч буй бөгөөд 26-29-нд зорчигчдол үнэ төлбөргүй үйлчлэх аж.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж