Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлж буй юм. Дээрх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн А.Тлейхан асуулт тавилаа. Тэрээр “Бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хүрээнд Монголбанк, Засгийн газар хамтран 740 тэрбум төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн ч махны үнэ 10800-12000 төгрөгт хүрлээ. Бензин шатахууны үнэ мөн өслөө. Баруун гурван аймгийн иргэд хамгийн үнэтэй гурил идэж байна. Энэ бүхнээс болж инфляци өсч иргэдийн худалдан авах чадвар муудлаа. Гэтэл Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх чиглэлээр ямар ч алхам хийсэнгүй. Бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэсэн, одоо хэр нь ямар ч ажил эхэлсэнгүй. Үүнд тодорхой тайлбар авмаар байна” гэв.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хамгийн үнэтэй гурил баруун гурван аймагт байдаг, одоо ч байсаар байгаа. Үүн дээр бид олигтой өөрчлөлт гаргаж чадаагүй, чадах ч үгүй. 20 жил ийм байдалтай явж ирсэн, найман сарын хугацаанд өөрчлөх бололцоо байхгүй. Гэхдээ төлөвлөсөн ажил бий, Улаанбаатар хотоос гурил татах бус баруун гурван аймаг өөрсдөө тариагаа тарьж, гурилаа үйлдвэрлэдэг болбол үнийн өсөлт харьцангуй бага тусна.

Бүтээн байгуулалтын ажлын тухайд өнөөдөр овойж оцойсон юм байхгүй нь үнэн. Хэзээ байтлаа дөрөвдүгээр сарын 15-нд бүтээн байгуулалтын ажил оцойж овойж байлаа. Ямар ч байсан их ажил хийхэд шаардах хөрөнгийг өвлийн ид хүйтнээр бонд босгож бий болгосон. Одоо газар гэсч эхэлж байна, тиймээс бүтээн байгуулалт эхлэх гэж байна” гэлээ.

Асуулт хариулт үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж