Сарын сүүлчээр дахин хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Сарын сүүлчээр дахин хүйтэрнэ

Ойрын 10 хоногт нийт нутгаар цаг агаарын байдал ямар байх талаар Ус цаг  уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  Урьдчилан сэргийлэх секторын мэргэжилтэн  Б.Сарантуяагаас тодрууллаа.  
“Энэ сарын 13-наас 23-ны  цаг агаарын байдлын талаарх мэдээ гарсан. Увс, Завхан аймгийн  хойд хэсгээр Архангайн зүүн, Булган, Төв аймгийн өмнөд хэсэг, Өвөрхангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас нэг  градусаар хүйтэрч харин   Хэнтийн өмнөд, Сүхбаатар аймгын  баруун болон бусад нутгаар  олон жилийн дунджаас 1,5 градусаар, Говийн аймгуудаар 3.0-8.0 градус дулаарна.   Энэ жил нийт нутгийн 90 гаруй хувьд цас их орсон учраас Баян-Өлгий, Увс ,Завхан, Хэнтий, Сүхбаатар аймгийн  нутгаар шар усны аюул болох өндөр магадлалтай.
Баруун бүсийн нутгаар Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 17-22, өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Их нууруудын хотгор, Алтайн салбар уулсаар зарим үед 24-28 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй байгаа.
Төвийн бусийн нутгаар Дархадын хотгороор шөнөдөө 16-21, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Архангай, Өвөрхангай, Булган аймгийн  зарим нутгаар 17-22 градус дулаан байна. Харин 15-наас 20-ны хооронд Дархадын хотгороор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Архангай, Өвөрхангай аймгийн  нутгаар 10-15 градус дулаан байна. Мөн зарим газраар салхи 20-22 м/с хүртэл ширүүсч шороон ба цасан шуурга шуурах төлөвтэй.
Зүүн бүсийн нутгаар Ихэнх нутгаар шөнөдөө 8.0-12 градус өдөртөө 2.0-10 хэм дулаан байна.  Хэнтий , Сүхбаатар аймгийн зарим нутгаар салхи 12-14 м/с, хүрнэ.
Говийн аймгуудаар Агаарын дундаж температур 3-8 градус дулаан байх ба Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар 1,0-1,5 градусаар дулаан байна.
 Харин 15-20-ны хооронд бага зэрэг хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Ихэнх нутгаар салхи 16-18 м/с хүртэл ширүүснэ” гэлээ.

Б.Болортуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж