3D технологийн гайхамшгийг бүхий л салбарт ашиглах болсон билээ. Тэгвэл та ч гэсэн үүнийг мэдрэх боломжтой болох нь. Cube нэртэй гэрийн хэрэгцээнд зориулсан жижиг 3D принтерийг танилцууллаа. Уг принтерийг авснаар та өөрийнхөө хүссэн бүхнийг хэвлэж, хэрэглэж болох юм.
WiFi-тай учир та өөрийн гар утас, таблет болон компьютераасаа хэвлэх зүйлийнхээ зургийг илгээж, команд өгөх боломжтой.
Энэхүү принтер нь нийтдээ 16 өнгийн материалаар таны хүссэн зүйлийг урлана.
Т.ТҮВШИН