NBA-ын улирлын тоглолтууд өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

NBA-ын улирлын тоглолтууд өндөрлөлөө

АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-гийн энэ улирлын тоглолтууд өндөрлөлөө. NBA-гийн дүрэм ёсоор багууд 82 тоглолт хийсэн. Энэ улирлын NBA-гийн хамгийн том асуулт бол “Лос Анжелес Лейкерс” плей-оффд шалгарах эсэх тухай байлаа. Хариулт улирлын тоглолтын сүүлийн тойрогт тодорхой болсон юм. “ЛА Лейкерс” өнөөдөр “Хьюстон Рокитс” багийг нэмэлт цагт 99:95-ийн харьцаатай буулган авлаа. Ингэснээр “ЛА Лейкерс” Дорнод бүсийн долоодугаар байраар плей-оффд шалгарч, “Сан Антонио Спөрс” багтай учраа таарлаа. Хэрвээ өнөөдрийн тоглолтод “ЛА Лейкерс” хожигдсон бол Кевин Дюрант тэргүүтэй “Оклахома Сити” багтай таарах байлаа.

NBA-гийн энэ улиралд олон амжилт эвдэгдсэн байгаа. Улирлын хамгийн сүүлийн тоглолтод “Голден Стейт Уоррейрс” багийн од Стефен Карри 272 удаа холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэж, 2005-06 оны улиралд 269 удаа холоос амжилттай довтолсон Рэй Аллений амжилтыг эвдлээ.    

Ингээд улирлын тоглолт өндөрлөхөд багууд хэдээр плей-оффд шалгарсныг сонирхъё. Плей-офф энэ сарын 21-нээс эхэлнэ.

Дорнод бүс

Байр

Баг

Хожил

Хожигдол

1

Оклахоми Сити Тандер

60

22

2

Сан Антонио Спөрс

58

24

3

Денвер Наггетс

57

25

4

Лос Анжелес Клипперс

56

26

5

Мемфис Гриззльес

56

26

6

Голден Стейт Уоррейрс

47

35

7

Лос Анжелес Лейкерс

45

37

8

Хьюстон Рокитс

45

37


Ингэснээр багууд дараах байдлаар плей-оффд өрсөлдөнө. 

1

Оклахоми Сити Тандер

8

Хьюстон Рокитс

2

Сан Антонио Спөрс

7

Лос Анжелес Лейкерс

3

Денвер Наггетс

6

Голден Стейт Уоррейрс

4

Лос Анжелес Клипперс

5

Мемфис Гриззльес


Өрнөд бүс

Байр

Баг

Хожил

Хожигдол

1

Миами Хит

66

16

2

Нью-Йорк Никс

54

28

3

Индиана Пэйсерс

49

32

4

Брүүклин Нетс

49

33

5

Чикаго Булзз

45

37

6

Атланта Хокс

44

38

7

Бостон Селтикс

41

40

8

Милуоки Бакс

38

44


Ингэснээр багууд дараах байдлаар плей-оффд өрсөлдөнө.

1

Миами Хит

8

Милуоки Бакс

2

Нью-Йорк Никс

7

Бостон Селтикс

3

Индиана Пэйсерс

6

Атланта Хокс

4

Брүүклин Нетс

5

Чикаго Булзз



Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж