
Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/, “Монголиан эйрлайнс” компаниуд Хонконгт зэрэг нислэг үйлддэг болсноос хойш саяхан мөргөлдөх эрсдэлтэй байдал үүсчээ. Учир нь тус хоёр компани ойролцоо нэртэй тул агаарын зам, өндөр гээд нислэгийн мэдээлэл өгдөг ажилтан МИАТ болон “Монголиан эйрлайнс”-ын онгоцны нисгэгчдэд ижил мэдээлэл өгсөн гэнэ. Энэ байдал цаашид ч гарч болзошгүй тул элдэв таагүй үйл явдлаас сэргийлэхийн тулд ШӨХТГ-аас “Монголиас эйрлайнс” компанид нэрээ өөрчлөх тухай санал хүргүүлжээ. Компанийн удирдлага ч ШӨХТГ-ын саналыг хүлээн авч, компанийнхаа нэрийг “Хүннү эйрлайнс” болгож өөрчлөх болсон тухай ШӨХТГ-аас мэдээллээ.
Д.ЖАРГАЛ