Г.Баярсайхан Ерөнхий сайдад сануулга өглөө

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан Ерөнхий сайдад сануулга өглөө

Ерөнхий сайдыг огцруулах “хүсэлтэн” Ардчилсан нам дотор ч мөн байгаа бололтой. Тухайлбал, Г.Баярсайхан гишүүд “МАН-ын гишүүдээс гаргасан Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл нь огцрох үндэслэл болохгүй. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газрын байгуулагдсан цагаас хойш маш олон бүтээн байгуулалт хийнэ гэсэн. Энэ бүтээн байгуулалтын ажлаа эртхэн эхлэх шаардлагатай байна. Хавар гэхэд бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байвал Ардчилсан нам доторхи гишүүд ч Засгийн газрыг огцруулах хүсэлт өргөн барихад болохгүй юм байхгүй” гэдгийг санууллаа.

Дулааны улирал эхэлсэн энэ үед үйлдвэр, төмөр зам гээд шинэчлэлийн Засгийн газар олон ажил төлөвлөсөн байгаа. Энэ ажлуудаа эхлүүлэхийн тулд цаг алдалгүй эхлэх ёстой гэдгийг чуулганы танхим суугаа гишүүдийн олонхи нь хэлж байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж