Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан 28 зорчигчтой “Паз” автобус энэ сарын 16-ны шөнө осолдож, зорчигчид хүндээр бэртжээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төвөөс баруун тийш таван километрийн зайд явахдаа осолдсон аж. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд, зорчигчид нуруу, толгой, тархиндаа гэмтэл авчээ.
Д.ЖАРГАЛ