Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн АШТ-нд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Өсвөрийн хөлбөмбөгчид Азийн АШТ-нд оролцлоо

Азийн хөлбөмбөгийн холбооны 14-өөс доош насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонгконг

улсад болж байна. Манай өсвөрийн шигшээ баг БНАСАУ, Япон, Макао, Хонгконгийн шигшээ багтай "Н" хэсэгт тоглож нэг хожил, гурван хожигдолтойгоор хэсгийн дөрөвдүгээр байраар шалгарлаа.

Монголын шигшээ багийн тухайд:

Дөрөвдүгээр сарын 12

  • Монгол-Макао 8:0

Дөрөвдүгээр сарын 14

  • Монгол-Япон 0-4

Дөрөвдүгээр сарын 16

  • Монгол-БНАСАУ 0-8

Дөрөвдүгээр сарын 17

  • Монгол-Хонгконг 0-5

Азийн аваргад оролцсон Монголын шигшээ багийн ахлагчаар Монголын
хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар,
дасгалжуулагчаар спортын мастер Л.Донтор, багийн менежерээр С.Жаргал,
туслахаар спортын мастер Д.Батболд нар ажиллалаа.

Тэмцээнд 43 орон оролцож найман хэсэгт хуваагдсанаар А хэсгийг Иран, В хэсгийг АНЭУ, С хэсгээс Тажикстан, Н хэсгийг БНАСАУ-ын багууд тэргүүлжээ.

G хэсэгт Өмнөд Солонгос, БНХАУ, Тайвань, Гуам улсын багууд багтсан бөгөөд тус хэсгийн тоглолт дөрөвдүгээр сарын 20-нд, D хэсгийн тоглолтууд 23-наас, E, F хэсгийн тоглолтууд 28-наас эхэлж, хасагдах шатны шигшээд өрсөлдөх багууд ирэх сард бүрэн тодорч Азийн аваргын цомын төлөө өрсөлдөнө.

Ч.БОЛ



Дөрөвдүгээр сарын 17-нд болсон Монгол, Хонгконгийн тоглолтын хэсгээс




Дөрөвдүгээр сарын 16-нд БНАСАУ-тай хийсэн тоглолтын хэсгээс

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж