Асуулт асуудаг сэрүүлэгтэй цаг

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Асуулт асуудаг сэрүүлэгтэй цаг

Өглөө сэрүүлгээ дуугарангуут унтраачихаад эргээд унтаад байдаг хүмүүст зориулсан нэгэн адармаатай цагийг зохион бүтээжээ. Энэхүү цаг нь таны тааруулсан цаг болонгуут дуугарч эхлэх ба та шууд унтраах боломжгүй. Тэд танхас асуулт асууж, “шалгалт” авна. Та тэдгээр асуултад зөв хариулсан тохиолдолд л сэрүүлэг унтрах гэнэ.

Сэтгэн бодох, нэлээд хүнд асуултуудыг таниас асуух тул та нойрмог байдалтайгаар эдгээрт хариулах боломжгүй аж. Тиймээс заавал бүрэн сэрж байж л сэрүүлгээ унтраах боломжтой юм.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж