
Монгол Улсад Гадаад худалдааг хөнгөвчлөх үндэсний цахим нэг цонхыг хэрэгжүүлэх тухай мастер төлөвлөгөөг танилцуулах гадаад түншүүдийн сэдэвчилсэн зөвлөлдөх уулзалт маргааш буюу 15-ны өдрийн 09.00 цагаас ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. Тус уулзалтаар Монголын гадаад худалдааг хөнгөвчилснөөр хэр ашигтай байх талаар хэлэлцэх аж. Монголын талаас гадаад худалдаанд оролцогч яамд, агентлагийн төлөөлөгчид, экспортлогч, импортлогчид, тээвэр зуучид, банк, даатгал гэхчлэн хувийн хэвшлийнхэн, гадны түнш байгууллагуудаас НҮБ-ын ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Швейцарийн хамтын ажиллагааны агентлаг, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA), Япон улсын ЭСЯ, Солонгосын КОЙКА зэрэг олон улсын байгууллагууд оролцох юм байна.
Ж.ГЭГЭЭ