Нэг удирдлагаар бүхнийг удирдана

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Нэг удирдлагаар бүхнийг удирдана

“Logitech” компани Harmony Ultimate болон Smart Control гэсэн хоёр загварын шинэ удирдлагаа танилцууллаа. Эдгээр удирдлага нь өөр дээрээ 2.4 инчийн өнгөт дэлгэцтэй ба та дэлгэц дээр хийх үйлдлээ сонгоод ганц товчлуур дарахад л таны хүссэн бүх үйлдлүүд хийгдэх болно. Жишээ нь, та кино үзэхээр сувгаа сонгоод дарахад таны гэрэл автоматаар бүдгэрч, хүссэн кино тань гарч эхлэх болно.

Удирдлагуудын сул талуудыг бүгдийг засч, шинэчлэгдсэн хэмээн үйлдвэрлэгчид онцлоод буй энэхүү удирдлагыг 349.99 ам.долларын үнээр энэ сард багтаан худалдаанд гаргах гэнэ.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж