Хятад армийн бүтцээ ил болгов

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Хятад армийн бүтцээ ил болгов

Хятадын эрх баригчид өнгөрөгч мягмар гаригт Засгийн газрын илтгэлээ нийтлүүлж, армийн тоо бүрэлдэхүүн, бүтцийн байдлыг анх удаа олон нийтэд дэлгэсэн тухай BBC News мэдээлэв.

Фото: Siu Chiu / Reuters

Засгийн газрын уг баримтын дагуу Хятадын ардын чөлөөлөх армид 850 мянган хүн, тэнгисийн цэргийн хүчинд 235 мянга, нисэх хүчинд 398 мянган хүн алба хааж байна. Үүнээс гадна Хятадын армид стратегийн пуужинд хүчин байгаа бөгөөд тэдний талаарх мэдээллийг гаргасангүй.

БНХАУ-ын Зэвсэгт хүчин долоон цэргийн тойрог, гурван флотод хуваагдсан байна. Тэднийг газар нутгийн зарчмаар зохион байгуулжээ. Арми, флотын зардалд Хятад 2012 онд ойролцоогоор 100 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

Илтгэлд дээрх тоо баримтуудыг нийтэлсний зэрэгцээ АНУ-ыг шүүмжилсэн байна. Ази, Номхон далайн бүсэд хүчээ зузаатгаснаар АНУ нь энэ бүсийн тогтвортой байдлыг эвдэж байна хэмээн Хятад шүүмжилжээ. Мөн Хятад хөрш зарим орнууд тухайлбал, Японыг мөн шүүмжилсэн байв. Илтгэлд Тайванийн Зэвсэгт хүчний талаар өгүүлж, тэднийг Хятадаас тусгаарласан аралтай харьцах харилцааны гол аюул гэсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж