Жастин Бибер Дубай дахь тоглолтоо цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Жастин Бибер Дубай дахь тоглолтоо цуцалжээ

Канадын залуу дуучин Жастин Бибер тавдугаар сарын 5, 6-нд Оман болон Дубайд хийхээр төлөвлөөд байсан аялан тоглолтоо цуцалсан тухай албан ёсоор мэдэгджээ. “Alive Entertainment”-аас зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байсан дээрх хоёр тоглолтыг чухам ямар шалтгаанаар цуцалсан нь тодорхойгүй байна. Жастин Биберийн менежер ч энэ талаар мэдээлэл өгсөнгүй. Оманд хийх нэрт дуучны аялан тоглолтын хэдийнэ худалдаанд гараад байсан гэнэ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр Жастин Биберийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, тоглолтыг цуцалсан бөгөөд биеийн байдал нь хэвийн болсны дараа аялан тоглолтыг шууд Португалиас эхлүүлэхээр болсон бололтой.

Өнгөрөгч онд Хойд Америк, Европ, Номхон далайн арлууд, Ази, Африкаар тоглох төлөвлөгөөтэй эхлүүлсэн түүний “Believe” аялан тоглолт энэ оны сүүлээр өндөрлөх аж. Өмнө нь Дубай, Оманаас гадна Вашингтонд болох түүний аялан тоглолт мөн цуцлагдаж байсан юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж