“Алсын газрын зэрэглээ” нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

“Алсын газрын зэрэглээ” нээлтээ хийнэ

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш 16.00 цагт Сүхбаатар аймгийн уугуул, соёлын тэргүүний ажилтан, зураач Ё.Бадарчийн “Алсын газрын зэрэглээ” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураач тэрбээр энэ удаад Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт байгаль, хүн зон олны ахуй амьдралыг тусган харуулсан тосон будаг, зураасан зураг, судалбарын 60 гаруй бүтээлээ дэлгэн тавьж байгаа ажээ.

Энэхүү үзэсгэлэн нь энэ сард Улаанбаатар хотноо зохиогдож буй Сүхбаатар аймгийн соёлын өдрүүдийн арга хэмжээний хүрээнд нийтэд хүрч байгаа юм.
Зураач Ё.Бадарчийн “Алсын газрын зэрэглээ” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 21-ныг дуустал үзэгчдийн хүртээл болох тул та тухлан саатаж Сүхбаатар аймгийн сайхныг үзэсгэлэнгийн танхимд уран зургаар хэрхэн цогцлоосныг үзэж болох нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж