13-тай хөвгүүн Гималайд авирна

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

13-тай хөвгүүн Гималайд авирна

Дэлхийн дээвэр гэгддэг Гималайн ноён оргил Эвэрэстэд авирахаар хамгийн залуу тамирчин замдаа гарсан байна. АНУ-ын иргэншилтэй Жордан Ромеро нь одоо 13 настай өсвөр насны хүү билээ. Тэрээр аль хэдийнээ Балба улсын нийслэл Катмандугаас Хятадын нутагт багтах Гималайн бэл дэх багийнхныхаа байгаа авиралтын отог руу хөдөлсөн бөгөөд хамт авирах багийнхны хувьд түүний аюулгүй байдал хамгийн эрхэмлэх зүйл нь болж байгаа юм. Мөн түүнийг багийн бүрэлдэхүүнд багтсан аав нь болон хойт эх нь байнга дагалдаж явах гэнэ. Өнөөдрийг хүртэл дэлхийн ноён оргилд авирч гарсан хамгийн залуу уулчнаар 2001 онд Эверестэд мөрөө гаргасан Балба улсын Тембра Тшери гэдэг хөвгүүн тодорч байжээ. Тэрээр одоог хүртэл хадгалагдаж байгаа энэ амжилтыг тогтоохдоо 16 настай байсан юм байна. Тэгвэл түүний одоогийн өрсөлдөгч Ромеро нь балба залуугийн Эверестэд гарсан амжилтыг эвдээд зогсохгүй дэлхийн шилдэг уулчдын мөрөөдөл болдог таван тивийн хамгийн өндөр 7 оргилыг эзэгнэхийн төлөө зүтгэж яваа юм. Одоогоор энэ 13 настай хөвгүүн эдгээр долоон алдарт оргилын 5 дээр нь гарч амжжээ. Тэрээр 10 настай байхдаа буюу 2006 онд Африкийн Килименжаро оргилд гарч байсан бол 11 настайдаа Австралийн Косцюшко оргил, Европын Эльбрус, Америк тивийн Аконкагуа оргилуудад гарсан ажээ. Харин 12-тойдоо Аляскийн МакКинли оргилд гарч амжсан гэнэ. Өсвөрийн уулчин маань амижлт тогтоох гэхээсээ илүүтэйгээр Гималайд авирах хүсэл эрмэлзэлдээ хүрэх нь чухал байна гэж Ассошейтэд Пресс агетнтлагт өгсөн ярилцлгадаа хэлжээ. Аюул учирсан тохиолдолд тэрээр уулын бэл рүү тэр даруй бууна гэж ярьсан байна. Мөн тэрээр майхандаа байх үедээ цаг алдахгүйн тулд хичээлээ давтахаар төлөвлөж тооны номоо авч гарчээ. Тэрээр ТВ-д ярилцлага өгөхдөө” Би өөрийгөө маш их бэлдэж байгаа. Сэтгэл зүйн болоод бие бялдрын хувьд бэлтгэл их хийж байна. Мөн хоол ундандаа ч анхаарч байгаа. Дөрвөн жилийн дотор 7 том оргилд гарна гэж зорьж байгаа л даа. Энэ хүсэл маань одоо 13 настай байхад минь л биелээсэй гэж бодож байна. Миний бие хэзээ хэзээнээс илүү бэлтгэлтэй байгаагаа мэдэрч байгаа. Маргааш ч гэсэн авиралтаа эхлэхэд бэлэн л байна” хэмээн ярьж байна.

М.Наст

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж