Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Жинхэнэ самурай нар

1860-аад оны үеийн жинхэнэ нарын зураг. Тэд эртний Японы нийгмийн өндөр зэрэгтэй гишүүд байсан.

Самурай гэхээр ихэнх хvмvvс цэрэг дайны хvнийг төсөөлдөг ч vнэндээ 265 жилийн
туршид энх амгалан тогтоод байсан Эдо эринд (1603-1867) самурайн шинж
чанар нь дайнч эрийн гэхээсээ илvvтэйгээр “ёс суртахуун”, “эрдэм
гэгээрэл”-ийг шvтэн дээдэлсэн vнэнч “төрийн хар хvний” шинжтэй болж
ирсэн байна. Хөдөө нутгийн тариачин самурайн (зарим борогдуу амьдралтай
самурай тариалан эрхэлдэг байсан) гэрт хvртэл хvvхдvvд нь “самурайн
гэрээс гаралтай” гэдэг бахархал, тийм хvний дагаж мөрдөх ёстой ёс
зvйгээр хvмvvжин, ном дэлгэн эрдэмд шамдаж байсан тухай японы тvvхч,
зохиолч Шиба Рёотарогийн бvтээлд дvрслэгдэн
бичигдсэн байдаг. Эрдэм ном vзэх нь эхэн vедээ цэргийн эрдэм сурах
шаардлагаар урган гарч байсан бол, яваандаа самурайн ёс суртахуунаа өндөрт өргөн, сэтгэл санаагаа төвлөрvvлэн чангатгахын тулд vзэх
шаардлагатай зvйл болон хувирчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж