Монгол, Италийн циркчид Будапештэд

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Монгол, Италийн циркчид Будапештэд

140 жилийн түүхт Унгарын Будапешт хотын Улсын төв циркт Монгол, Италийн циркчид анх удаа хамтарсан тоглолтоо хүргэж эхэллээ. Дөрөвдүгээр сарын 6-наас ирэх есдүгээр сарын 6-н хүртэл таван сарын хугацаанд үргэлжлэх уг тоглолтыг хоёр орны циркчид усан дээрх тайзнаа үзүүлж байгаагаараа онцлог юм. Унгарчуудад хүрч буй циркийн үзүүлбэрт Монголын талаас “Circus Khadgaa Mongolia” циркийн 16 уран бүтээлч оролцож байна. Монголын циркчид анх удаа Италийн циркчидтэй хамтран, сонирхолтой үзүүлбэрүүдээр тус улсын үзэгчдэд бэлэг барьж байгаа нь энэ юм.  Тоглолтод “Circus Khadgaa Mongolia” циркийн Монте Карло наадмын шагналт үзүүлбэрүүд болон уран нугаралт, Соёлын тэргүүний ажилтан Н.Дашдэндэвийн жонглёрын үзүүлбэр, Италийн циркийн сургуулилттай бар, заан, матар, могойтой үзүүлбэрүүд багтжээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж