Багахангайд дахиварын үйлдвэртэй болов

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Багахангайд дахиварын үйлдвэртэй болов

Нийслэлийн Багахангай дүүрэгт өнөөдөр хог боловсруулах “Ахуй мандал” нэртэй дахиварын үйлдвэрийн нээлт боллоо. Уг үйлдвэр нь ажилласан масло, хаягдал дугуй, хуванцар хогийг дахин боловсруулж, дизель түлш гарган авч байгаагаараа онцлог ажээ. Үйлдвэрийн нээлтэд Нийслэлийн засаг даргын Экологи, Ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Багахангай дүүргийн Засаг дарга н.Эрдэнэбаяр, “Алтан оршихуй” компанийн захирал Р.Баярбат нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Тус үйлдвэр нь Евро-4 стандартаар хоногт 10-12 тонн ажилласан тос, 10-15 тонн дугуй, хуванцар хог хаягдал боловсруулж, найман тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Үйлдвэр одоогоор 80 орчим ажилтантай бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр 500 орчим ажлын байр бий болгох боломжтой аж.

“Ахуй мандал” дахиварын үйлдвэрийг “Алтан оршихуй” компани өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж, одоогоор 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулаад байгаа гэлээ. Үйлдвэрийг цаашид бүрэн ашиглалтад оруулахад 3,5 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Нийслэлийн Засаг даргын Экологи, Ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ энэ үеэр хэлэхдээ, “Эхний ээлжинд үйлдвэрээс гарсан түлшээр нийслэлийн нийтийн тээврийг бүрэн хангах зорилго тавьж байгаа, уг түлш нь зах зээлийн үнээс 300-500 төгрөгөөр хямд байгаа талаар ярьж байлаа.

Т.ДАРХАН









NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж