Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Э.Одгэрэлийн хувьсал

Мөнхийн залуу хатагтай гэгддэг топ модель Э.Одгэрэл 1989 оноос эхлэн загварын ертөнцөд хөл тавьсан. Э.Одгэрэл загварын товчоонд бичээчээр ажиллаж байсан гэдэг.Тухайн онд анх удаа “Гоёл-89”-ийг зохион байгуулж анхны топ моделиор нь Э.Одгэрэл шалгарч байв. Энэ цагаас эхлэн Э.Одгэрэл олны анхаарлын дунд амьдрах болсон.
Түүний энхрий ялдам царай, уян налархай хөдөлгөөн, гоолиг сайхан бие үргэлж эрчүүдийг анхаарлыг татаж байдаг. Өдгөө 45 настай ч загварын тайзнаа 18, 19 настай охидтой энэ зэрэгцэн алхах түүнд мэргэжил нэгт атаархагчид цөөнгүй. Ямар сайндаа л түүний талаар “Гоо сайхны мэс засал хийлгэж хөөрхөн болсон. Үргэлж залуугаараа байдаг хүнийг шулмас гэдэг” хэмээн янз бүрээр муу хэлдэг юм билээ. Гэсэн ч топ Э.Одгэрэл гандан буурахгүй ээ. Одоо болтол Э.Одгэрэл Монголын загварын ертөнцийн хамгийн үнэтэй загвар өмсөгчийн хэвээр байна.

М.Анир   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж