Шалгаруулалтын үнэлгээг цахим картаар гаргана

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Шалгаруулалтын үнэлгээг цахим картаар гаргана

БНСУ-ын Засгийн газартай хамтран “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төсөл”-ийг  нэг жилийн хугацаатайгаар өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд Засгийн газрын цахим дэлгүүр, цахим тендер шалгаруулалтын систллагын бараа, үйлчилгээний зардалд зарцуулдаг зардлыг багасгах, түүнд тавемийг тус тус бий болгох юм. Цахим дэлгүүр нь төсвийн байгууих хяналтыг сайжруулах, цаг хугацаа хэмнэх эерэг талтай юм. Тендерийн баримт бичгийг цаасаар биш цахим хэлбэрээр тендерт оролцогчид түгээж, тендерт оролцогчид өөрийн тендерээ онлайнаар захиалагчид хүссэн газраас өгөх боломж бүрдэх ба тендерт оролцох зардал ихээхэн хэмжээгээр буурах юм. Өнгөрсөн хугацаанд манай орны хууль эрхзүйн орчинд тохируулан системийн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан ба түүнд тулгуурлан системийн загварыг хийх ажил үндсэндээ дуусчээ. Системийн загварыг боловсруулж буй хугацаанд төрийн байгууллага, тендерт оролцогч нарын санал хүсэлтийг сонсож системд тусгах зорилгоор төслийн явцын танилцуулгыг зохион байгуулах уулзалтын нэг нь өнөөдөр боллоо.  Энэ ажлын хүрээнд Сангийн яам тендер шалгаруулалтын үнэлгээг цахим системээр хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Тиймээс Татварын ерөнхий газар, арилжааны банкны системтэй уг системийг холбосноор тендер үнэлгээний хянан үзэх шатыг автоматаар хийх боломж бүрдэх ба хүний оролцоог ихээхэн хэмжээгээр бууруулж аливаа этгээдийн ашиг сонирхлын зөрчлийг бууруулах бодлогыг баримтлан ажиллаж байна гэж тус яамнаас уламжилсан юм.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж