Бостоны аллага: Цагдаа нар 2 хувилбар дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Бостоны аллага: Цагдаа нар 2 хувилбар дэвшүүлэв

Бостон хотод үйлдэгдсэн аллагын шалтгааныг цагдаагийнхан хоёр хувилбараар тайлбарлаж байна. Энэ нь Америкийн Засгийн газрын эсрэг хүч эсвэл исламын хэт даврагчид аллага үйлдсэн байж магадгүй гэсэн таамаг.

Бостон хотод бямба гаригт болсон дэлбэрэлтийн дараа АНУ-ын цагдаагийн болон тусгай албад хоёр чиглэл барин ажиллаж байна. Reuters агентлагийн өчигдөр /04 сарын 16/, мэдээлснээр энэхүү аллагыг Америкийн Засгийн газрын эсрэг хүчин эсвэл исламын хэт даврагчид үйлдсэн байж болзошгүй гэнэ. Дөрөвдүгээр сарын 15 бол татварын мэдүүлэг өгөх өдөр байдаг бөгөөд энэ өдөр хэт даврагчид дандаа ямар нэгэн эсэргүүцэл гаргадаг аж. Өмнө нь гэхэд 1995 оны энэ өдөр 170 хүний аминд хүрсэн аллага гарч байсныг шинжээчид сануулжээ. Мөн энэ хэрэгт лалын хэт даврагчид шууд болон шууд бусаар нөлөөлсөн байхыг  тусгай албад үгүйсгэхгүй байгаа гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж