
Уг шалгаруулалтыг явуулахдаа компаниудын татвар төлөлт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлага зэрэг ажлын үр дүнг гол үзүүлэлт болгожээ. “Алтан Дорнод Монгол” компани нь өдгөө 100 хувь үндэсний уул уурхайн компани болж чадсан бөгөөд 2012 онд нийт 150 га талбайд нөхөн сэргээлт хийсэн байна.
Тус компани 2012 онд 750 ажлын байр шинээр бий болгож, энэ үзүүлэлтээрээ улсын хэмжээнд гуравдугаарт орсон аж. Тиймээс салбартаа байгаль орчны нөхөн сэргээлтээрээ тэргүүлж, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаагийн учир Монгол Улсын Засгийн газар, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Алтан Дорнод Монгол” компанийг TOP аж ахуйн нэгжээр өргөмжилжээ.