Унгарын парламентын дэд даргыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Унгарын парламентын дэд даргыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар манай оронд айлчилж буй Бүгд Найрамдах Унгар Улсын Улсын Хурлын дэд дарга Үйхеий Иштван тэргүүтэй парламентын төлөөлөгчдийг өнөөдөр  Гадаад харилцааны яаман дээр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр тал Монгол-Унгарын харилцаа улс төрийн түвшинд амжилттай сайн хөгжиж байгааг тэмдэглэхийн сацуу харилцан ашигтай хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт эрчимтэй хөгжүүлэхийн чухлыг онцлов. Мөн түүнчлэн хамтын ажиллагааг хоёр талын хийгээд олон талын хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллахаа мэдэгдэв. Сайд Г.Занданшатар Европын холбооны гишүүн, уламжлалт сайн харилцаатай Унгар Улстай харилцах нь манай гадаад бодлогын нэгэн зорилт болохыг тэмдэглээд Унгарын тусламжтайгаар баригдсан Биокомбинатыг шинэчлэхэд унгарын тал 25 сая ам.долларын хөнгөлөлтэй зээл олгосонд талархал илэрхийлээд Будапешт хотноо зургадугаар сард болох АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох үедээ Унгарын Гадаад хэргийн сайдтай уулзаж, хоёр талын хийгээд, харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцохоо мэдэгдэв. Унгарын парламентын дэд дарга Үйхеий Иштван, энэ удаагийн айлчлал нь парламент хоорондын хийгээд хоёр орны хоорондын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг дурдаад, Европын холбооны гишүүн Унгар Улс Европын холбооны хүрээнд монголын талыг дэмжихээ илэрхийлсэн байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж