Тодруулбал, тус дүүргийн 6-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Max club, 4-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Haranga караоке, 8-р хорооны Ocean баар, Mammut баар, Andorra karaoke тус тус эрхээ цуцлуулжээ. Мөн дүүргийн 1-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Taiga nuur kafe", 3-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн” хүнсний дэлгүүр, “Өрнүүн” хүнсний дэлгүүр, 20-р хорооны “Үлэмж” хүнсний дэлгүүрүүдийн архи согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэх эрхийг цуцалсан байна.
Дээрх газрууд нь удаа дараа зөрчил гаргасан юм байна. Тухайлбал, дөрөвдүгээр 1-ны өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчилжээ. Уг нь бол сар бүрийн 1-ны өдөр тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуй нэгжүүд архи согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэх ёсгүй юм. Тиймээс Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг дээр нэр дурдагдсан газруудаар иргэд үйлчлүүлэхгүй байхыг Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.