Гар аргаар алт олборлогчид 333 га талбай сүйтгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Гар аргаар алт олборлогчид 333 га талбай сүйтгэжээ

Баянхонгор аймагт сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар хайгуулын ажил идэвхжиж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо эрс өсчээ. Тус аймагт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй 64, үүнээс алтны 59, нүүрсний дөрөв, барилгын материалын нэг орд газарт олгоод байгаа аж. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл 204 аж ахуйн нэгжид олгожээ. Энэ нь манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 15 хувийг эзэлж байгаа тоо хэмжээ. Ашигт малтмалын үйл ажил­лагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадна хувиараа алт олборлогчид (ХАМО иргэд), бичил уурхай буюу нөхөрлөлийн хэлбэрээр ажиллаг­сад цөөнгүй бий. Энэ талаар Баянхонгор айм­гийн Мэргэжлийн хяналтын газ­рын байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын улсын бай­цаагч Ц.Болорчимэгээс тодруулахад “Өнөөдрийн байдлаар Галуут, Баян-Овоо, Бөмбөгөр, Баянговь, Жаргалант, Галуут, Баянлиг, Шинэ­жинст, Гурванбулаг, Заг, Баян-Өндөр, Баянцагаан, Өлзийт, Жинст, Бууцгаан зэрэг сумдын нутагт гар аргаар алт олборлогчид тархан байршиж байгаа баримт, судалгаа бий. 2009 онд эвдэрсэн газрын тооллого хийхэд аймгийн хэмжээнд нийт 235 нэгж талбарт 709 га эвдэгдсэн гэж тогтоогдсон. Үүний 333 га талбай нь гар аргаар алт олборлогчдын буруутай үйл ажиллагаанаас болж эвдэгдсэн байна” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж