Украйн улсын хөрөнгө оруулалттай уг уурхайн ойролцоогоос ногоон өнгийн дөрвөлжин модон хайрцагтай зүйл олджээ. Хайрцган доторх бодисыг үнэрлэсэн хүний толгой өвдөж, ухаан алдсан гэсэн мэдээллийг нутгийн иргэд өгсөн байна. Энэ дагуу Аврах тусгай ангийн химийн бүлэг, МХЕГ-ын лабораторийн шинжээч, цагдаагийн газрын ажлын хэсэг, Сэлэнгэ аймгийн тагнуулын болон мэргэжлийн хяналтын газрынхан уурхай руу очиж шалгажээ. "Филлипс Монголиа" ХК-ийн алтны уурхайд ашиглаж байсан 2х3 метрийн хэмжээтэй зооринд таван уут цайр, нэг уут нунтаг үл мэдэгдэх бодис, 25 литрийн хоёр ширхэг савтай шүлт, 10 литрийн савтай хүчил, нэг литрийн шингэн бодис, есөн ширхэг нунтаг бодис, ууршуулах шаазан аяга хоёр, илрүүлэгч цаас 10 ширхэг байгааг шалгалтынхан илрүүлсэн байна. Эдгээр бодисоос дээж авч, агуулахыг лацадсан бөгөөд тухайн газарт дээрх бодисуудаас хордсон хүн байгаагүй ажээ.
Д.Цээнэ