“Боловсрол суваг” эерэг синдромыг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

“Боловсрол суваг” эерэг синдромыг эхлүүлнэ

Дэлхий нийтэд техник технологийн дэвшил жилээр биш цаг минутаар хэмжигдэж байгаа өнөө цагт монголын телевизүүд хөгжлөөс хоцролгүйтоон системд шилжсээр байгаа билээ. Үүний жишгээр хагас сар гаруйханы өмнө HD форматад шилжин дуу, дүрсний чанараа сайжруулсан “Боловсрол суваг” телевиз энэ хавар шинэлэг, чанартай бүтээл, нэвтрүүлгүүдийг үзэгчиддээ  хүргэх гэнэ. Тухайлбал энэ даваа гарагаас эхлэн “Хувь тавилангийн ээдрээ” олон ангит киног хүргэж эхэллээ.Монголд анх удаа 6 зохиолч хамтран зохиолыг нь бичсэн энэхүү кино ажлын өдрүүдийн үдэш бүр 22:00 цагаас үзэгчдэд хүрэх юм байна.

Түүнчлэн Солонгост киноны шинэ эрин үеийг авчирсан хэмээн нэрлэгддэг “И Сань” солонгосын олон ангит киног албан ёсны эрхтэйгээр хүлээн авч үзэх боломжтой болжээ. Жусон гүрний 22 дахь эзэн хаан И Саний талаар өгүүлэх энэхүү кино нь MBC телевизийн кино наадмаас шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан юм. И Саний хаан ширээнд сууж байсан үе бол Жусоны хаант засаглалын хамгийн хүнд үе байсан ч удирдагчийн авьяас чадвараараа эдийн засгийн хүнд нөхцлөөс улсаа өндийлгөж байгаа талаар өгүүлдэг байна.

Хавар болмогц нийгэмд жагсаал, цуглаан гээд замбараагүй байдал үүсдэг нь нууц биш. Мөн орой бүр сэтгэл сэрдхийлгэм хэргүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж байгаа энэ үед “Боловсрол суваг“ телевизийн хамт олон “хаврын синдромыг” хайраар эмчлэхээр “Хайрын төсөл” шинэ нэвтрүүлгийг ирэх 7 хоногоос эхлэн хүргэх гэнэ. Гэр бүлийн амьдралд тохиолддог бүхий асуудлын талаарүзэгчидтэй шууд ярилцах энэхүү нэвтрүүлгээр гэр бүлийн гишүүдийн дундах үл ойлголцлыг цэглэж, халуун дулаан уур амьсгал бэлэглэж чадна гэдэгт тус телевизийн уран бүтээлчид итгэлтэй байгаа гэнэ.

“Боловсрол суваг” телевиз үзэгчдэд мэдлэг, мэдээлэл өгөх танин мэдэхүйн нэвтрүүлгүүдэд түлхүү  ач холбогдол өгсөөр ирсэн. Түүний нэг жишээ болох цахим нэвтэрхий толийг телевизийн дэлгэцнээ буулгасан “Википедиа үзүүлж байна”, хачин жигтэй  сонирхолтой ололт амжилтуудыг бүртгэж байдаг Гиннесийн амжилтуудын цоо шинэ хувилбар болох “Гиннесийн амжилт 2013” нэвтрүүлгүүдийн үргэлжлүүлэн хүргэж байна.

Мөн спорт сонирхогчдын хамгийн ихээр шимтэн үздэг “NBA-ийн бүх оддын тоглолт”, Английн шилдэг клубуудын ширүүн өрсөлдөөнийг харуулсан Английн премьер лигийн тоглолтыг уламжлал ёсоор албан ёсны эрхтэйгээр гаргаж байна.

Эдгээр нэвтрүүлгүүдээс гадна үзэгчдийн таашаалыг хэдийнээ хүртсэн Монголын хамгийн өндөр шагналын сантай “50 саяын уналт”, “Та 5-р ангийн хүүхдээс ухаантай юу?” шоу нэвтрүүлгүүдийн шинэ дугаар долоо хоног бүр танай дэлгэцнээ гарсаар байх гэнэ.

Мөн ирэх долоо хоногоос дэлхийн шилдэг шоу нэвтрүүлгүүдийн нэг “Америкийн шүтээн” шоу нэвтрүүлгийн цоо шинэ дугаарууд гарч эхлэх гэж байна.

Ийнхүү энэ хаврын эерэг синдромыг эхлүүлж байгаа ”Боловсрол суваг” телевизийн  нэвтрүүлгүүдэд үзэгчид та бүхэн өөр өөрсдийн дүгнэлтээ өгөх  биз ээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж