Үндэсний зөвлөгөөнд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Үндэсний зөвлөгөөнд оролцлоо

“Сүрьеэгийн үндэсний зургадугаар зөвлөгөөн” Улаанбаатар хотноо болж, Сэлэнгэ аймгаас аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ж.Батсайхан, Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэн, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, аймгийн сүрьеэгийн зохицуулагч эмч Н.Мягмарсүрэн,  Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн Э.Сэлэнгэ, Мандал сумын нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмч  Алтанцэцэг нар  оролцлоо. Зөвлөгөөний үеэр орон нутгийн төлөөлөл болгон “Сэлэнгэ аймгийн сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээ” сэдэвт илтгэлийг тавьж,   үйл ажиллагааг үзүүлсэн самбарыг бэлтгэн тавьсан байна. Зөвлөлгөөнд  оролцогчид  сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах талаар цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаархи зөвлөмжийг гаргасан   байна.
   

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж