Ираны газар хөдлөлт хөрш орнуудад мэдрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Ираны газар хөдлөлт хөрш орнуудад мэдрэгджээ

Иранд 7,8 магнитудын хүчтэй газар хөдөлж, хэдэн арван хүний аминд хүрлээ.



Дөрөвдүгээр сарын 16. 
/Монголын цагаар/

14:55 цаг: Иранд Рихтерийн шаталбараар 7,8 баллын магнитудтай газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн албанаас (USGS) мэдээлэл хийв. Газар хөдлөлтийн төв нь Пакистантай хил залгаа Хаш хотоос 86 км-ын зайд газрын гүнд байжээ.

15:07.
Reuters: Газрын чичирхийлэл хөрш орнуудад тухайлбал, Пакистан, Энэтхэг, Персийн булангийн орнуудад мэдрэгдсэн байна. Гэрч нарын яриагаар Нью-Дели хотод байшин барилга савчин, чичирхийлэл илүү мэдрэгджээ.

16:25 цаг. Газар хөдлөлтийн улмаас Пакистанд таван хүн амиа алдав.

16:30 цаг. Ираны зарим районд онц байдал тогтоожээ.

16:35 цаг. "Росатом". Ираны газар хөдлөлт "Бушер" АЦС-ын  ажиллагаанд нөлөөлөөгүйг мэдэгдэв.

16:41 цаг. Ираны Press TV суваг гамшгийн улмаас наад зах нь 40 хүн амь үрэгдсэн гэж мэдээлэв.

17:03 цаг. Ираны эрх баригчид газар хөдлөлтийн хохирлын талаар мэдээлэл өгөөгүй байв. “Газар хөдлөлтийн төв нь цөлд байсан. Ойр хавьд нь том суурин байхгүй” гэсэн албан ёсны төлөөлөгчийн үгийг ISNA агентлаг дамжуулжээ.

17:27 цаг. Ойролцоогоор 50 орчим хүн гамшигт үрэгдсэн гэж Dpa агентлаг мэдээлэв.

17:30 цаг. "Интерфакс": Газар хөдлөлтийн улмаас Энэтхэгт нэг хүүхэд амь алдсан байна. Тус улсын Үндэсний цаг уурын албанаас газрын чичирхийлэлт ойролцоогоор 4,2 балл байсан гэж мэдээлжээ.

17:40 цаг. Сүүлийн 40 жилийн хугацаанд Иранд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ удаагийн тохиолдол болов.

17:44 цаг. Ираны гамшигт нэрвэгдсэн Сараван хотын захирагч Мохаммад Шариф-Халеки амь үрэгдсэн хүн байхгүй гэв. Түүний мэдээлснээр 27 хүн гэмтэж, бэртэл авсан байна.

17:47 цаг. Подсдам хотын Геофизикийн судалгааны төвийн немцийн геофизикч Йоахим Зауль (Joachim Saul)  дараалсан газар хөдлөлт байна гэж үзлээ. Түүний хэлснээр гамшгийн голомт нь 15,2 км-ийн гүнд байсан тул сүйрлийн хүч сул байжээ.

17:50 цаг. Пакистаны улсын телевиз мэдээндээ 1000 гаруй байр байшин эвдэрч, зургаан хүн амиа алдсан талаар онцлов.

18:01 цаг. Берлин газар хөдлөлтийн үр дагаварыг арилгахын тулд Иранд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санал тавьжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж