Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлнэ

Монгол Улсын Сангийн яам нь Засгийн газрын худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхээр БНСУ-ын Засгийн газартай хамтран “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төсөл”-ийг өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ.

Уг төслийн хүрээнд Засгийн газрын цахим дэлгүүр, цахим тендер шалгаруулалтын системийг тус тус бий болгох юм. Цахим дэлгүүр нь төсвийн байгууллагын бараа, үйлчилгээний зардалд зарцуулдаг зардлыг багасгах, түүнд тавих хяналтыг сайжруулах, цаг хугацаа хэмнэх эерэг талтай аж. Мөн тендерийн баримт бичгийг цаасаар биш цахим хэлбэрээр тендерт оролцогчид түгээж, тендерт оролцогчид өөрийн тендерээ онлайнаар захиалагчид дуртай газраасаа өгөх боломж бүрдэх төдийгүй тендерт оролцох зардал ихээхэн хэмжээгээр буурах юм байна. Тиймээс эдгээрийн танилцуулгыг холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан өнөөдөр Сангийн яамнаа хийж буй юм.  Түүгээр Монгол Улсад Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төслийн хүрээнд хийж буй системийн үйл ажиллагаа, түүний удирдлагыг төрийн байгууллагын худалдан авах ажиллагааг хариуцсан ажилтан нарт танилцуулж,  цахим худалдан авах ажиллагааны системийн ач холбогдлын талаар санал солилцож байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж