Өсвөрийн хөлбөмбөгчид БНАСАУ-ын шигшээд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Өсвөрийн хөлбөмбөгчид БНАСАУ-ын шигшээд ялагдлаа

Азийн хөлбөмбөгийн холбооны 14-өөс доош насныхны Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонгконг

улсад энэ өдрүүдэд болж байна. Манай өсвөрийн шигшээ баг өнөөдөр
хэсгийн гуравдахь тоглолтоо БНАСАУ-ын багтай хийж 8:0-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. БНАСАУ-ын багийн хувьд нуруулаг тоглогч нартай бөгөөд манай шигшээ багийн хөвгүүдээс даруй 10 см -ээр өндөр байсан байна.

БНАСАУ-ын шигшээ баг Хонгконг
(5:0), Япон (3:1), манай багийг хожсоноор хэсгээ гурван хожилтой тэргүүлж, Японы баг Хонгконг, Монголын шигшээг хожсоноор хэсгийн хоёрдугаар байрт явна.

Маргааш манай шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Хонгконгийн багтай хийх юм. Хонгконгийн шигшээ багийн хувьд Макаог 5:2-ийн харьцаагаар хожсон ч БНАСАУ (5:0), Японы /(2:0) багд ялагджээ. Харин Макао улсын шигшээ баг хараахан хожил авч чадаагүй байна. 






БНАСАУ-ын шигшээ баг Хонгконг
(5:0), Япон (3:1), манай багийг хожсоноор хэсгээ гурван хожилтой
тэргүүлж, Японы баг Хонгконг, Монголын шигшээг хожсоноор хэсгийн
хоёрдугаар байрт явна.

Япон болон БНАСАУ-ын шигшээ багийн тоглолтын үеэр.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж