Хөвсгөлийн тайгад онц ноцтой гэмт хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн тайгад онц ноцтой гэмт хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд хоёр хүний амь нас хохирсон онц ноцтой гэмт хэрэг энэ сарын нэгний шөнө гарсан байна.

Цагааннуур сумын баруун тайга буюу Нарийн өврийн өв гэдэг газар хаваржиж  байсан 25 настай Ш нь архи хэтрүүлэн уусны улмаас эхнэртэйгээ муудалцаж, салгах гэж орж ирсэн аавыгаа   олон удаа хутгалан гэмтээсэн төдийгүй эхнэрээ олон удаа хутгалан амь насыг нь хохироон  гэртэйгээ цуг шатаасан ба өөрийгөө дараа нь модноос боомилон амь насаа хохироожээ. Түүний аав  аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж