Нефтийн салбарын ажилтнуудыг сургалтад хамруулав

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Нефтийн салбарын ажилтнуудыг сургалтад хамруулав

Хөвсгөл аймаг дахь Ник Петровис компанийн салбарын ажилтнуудыг “Эрүүл орчин аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтад хамруулав. Сургалтад нийтдээ 50 гаруй ажилтан ажиллагсад оролцож, гамшиг ослын үеийн анхан шатны мэдлэг чадвар болон аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нефть Петровис компанийн байгаль орчин, гал хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан нженер Дашдаваа, Хангайн бүсийн салбар хариуцсан захирал Батсуурь нар зөвлөлгөө, зөвлөмж өгч, харилцан санал солилцов. Сургалтын гол чиг үүрэг нь газар хөдлөлтийн  өмнө болон газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллах, нурангийн үед аврах ажиллагааг хэрхэн үр дүнтэй явуулах талаар мэдээлэл Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн албаны хүмүүс мэдээлэл хийж дадлага ажилд дээр тайлбарлав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж