Sony-ийн үйлдвэрүүд зогсоно

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Sony-ийн үйлдвэрүүд зогсоно

Япон улсад эрчим хүчний асуудал хурцаар тавигдаад байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Японы засгийн газраас цахилгааныг хэмнэх тухай зорилтуудыг тодорхойлж, үйлдвэрлэгчдийг цахилгааны зарцуулалтаа багасгах талаар үүрэг өгсөн байна.

Үүнтэй холбоотой Sony корпораци Японд байрлалтай хэд хэдэн салбарынхаа үйлдвэрлэлийг түр зогсоох тухай авч хэлэлцэж байна. Sony-ийн төлөвлөснөөр зуны сард цахилгааны зарцуулалтыг хэмнэхийн тулд дээрх салбаруудад ажиллагсдад хоёр долоо хоногийн амралт олгож, хомсдоод буй эрчим хүчийг бага ч болтугай хэмнэхэд хувь нэмрээ оруулах ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж