Архив, албан хэрэг хөтлөлтөнд дэвшил гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Архив, албан хэрэг хөтлөлтөнд дэвшил гарлаа

Сэлэнгэ аймгийн төр, захиргааны байгууллагуудад  архивын  “ORG AMS” нэртэй программыг  шинээр суурилууллаа. Шинэ программ суурилуулж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар  Архивын ерөнхий газрын мэдээллийн технологийн хэлтэстэй хамтран архив, бичиг хэргийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтанд 12 сумын  Засаг даргын тамгын газар, 12 байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнууд хамрагдсан байна.  Энэхүү программыг суурилуулснаар архивын баримтын тоо бүртгэл хөтлөх, баримт бүртгэх үйл ажиллагаа цахим хэлбэрт  шилжиж,  иргэдэд цахим баримтаар лавлагаа мэдээлэл өгдөг болж байгаа аж.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж