Ази-Номхон далайн бүсийн судалгааны тайланг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Ази-Номхон далайн бүсийн судалгааны тайланг танилцуулна

Ази-Номхон далайн бүсийн эдийн
засаг, нийгмийн 2013 оны судалгааны тайланг танилцуулах ажиллагаа энэ сарын 19,
20-нд зохион байгуулагдах гэж байна. НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч
бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синангоглу
энэхүү үйл ажиллагааг нээж, үг хэлэх юм. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
даргын орлогч, Ази-Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх
нарийн бичгийн дарга хатагтай Ноэлин Хейзэр видео мэндчилгээ дэвшүүлнэ. Үүнээс
гадна Ази-Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, Хөгжлийн
газрын дарга ноён Рае Квон Чун нээлтийн үйл ажиллагаанд үг хэлэх юм байна.
Тайланг танилцуулах ажиллагааны үеэр Ази-Номхон далайн Эдийн засаг, нийгмийн
комиссын Макро-эдийн засгийн бодлого, хөгжлийн газрын эдийн засагч Оливер
Паддисон, Монгол улсаас доктор Ч.Хашчулуун нар бүс нутгийн эдийн засгийн
өнөөгийн байдал, чиг хандлагын талаар илтгэл тавих ажээ.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж