
Харин Лондонгийн их сургуулийн оюутнуудын зүгээс Жон Свиниг гадаадын хэвлэл мэдээллийнхний хувьд хаалттай ертөнц болох Хойд Солонгост нууцаар нэвтрүүлэг бэлтгэх гэж буйгаа тэдэнд бүрэн тайлбарлаагүй хэмээн мэтгэж, тэдний амь насыг эрсдэлд учруулсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Мөн тус их сургуулийн албаныхны зүгээс ВВС-ийн сурвалжлагч Жон Свинигийн үйлдэл нь тус сургууль болоод Хойд Солонгос улсын хоорондох ирээдүйн итгэлцлийг хөндөж, хувийн ашиг сонирхлын үүднээс оюутнуудын амь насаар дэнчинд тавьсан хэмээн буруутгажээ. Түүнчлэн Лондонгийн их сургуулийн захиралын Крейг Калхуны “Twitter”-тээ дээрх аялалыг албан ёсны бус байсан хэмээгээд, ВВС телевиз үүнийг зохион байгуулсан гэж мэдэгдсэн байна. Харин ВВС болон сурвалжлагч Жон Свини оюутнууд түүний үйлдлийн улмаас эрсдэлд учирч буйгаа хангалттай ухамсарлаж байсан хэмээн мэдэгдэж байгаа аж. Жон Свини оюутнуудад өөрийнхөө жинхэнэ нэрийг бас сурвалжлагч гэдгээ удаа дараа хэлсээр байсан гэжээ.
Гэвч Лондонгийн их сургуулийн зүгээс дээрх шалтгаанаар ВВС телевизээр өчигдөр буюу даваа гаригт цацахаар товлосон "Panorama” нэвтүүлгийн уг дугаарыг цуцалж, албан ёсоор уучлал гуйхыг шаардсан байна. Харин ВВС-ийн тус сургуулийн шаардлагыг эрс эсэргүүцжээ.
БНАСАУ нь өөрийн нутаг дэвсгэрт гадаадын аль ч мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийг нэвтрүүлдэггүй бөгөөд өнгөрсөн 2009 онд Америкийн хоёр сэтгүүлч Хойд Солонгос болон БНХАУ-ын хоорондох хил дээрээс мэдээлэл бэлтгэснийхээ төлөө баривчлагдан, хорих ялаар шийтгүүлж байсан аж. Харин тэднийг АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон өөрийн биеэр Хойд Солонгост очиж, албаныхантай тохиролцсоны үндсэн дээр жилийн дараа суллаж байсан байна.
Б.АНХТУЯА