Хөгжөөн дэмжигчид үймээн гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Хөгжөөн дэмжигчид үймээн гаргажээ

Английн
цомын хагас шигшээд "Миллоул"-"Уиган"-тай тоглох үеэр хөгжөөн дэмжигчид
эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас хэд хэдэн этгээдийг цагдаа нар
баривчлан, саатуулахад хүрчээ. "Уиган" энэ тоглолтод 2:0-ээр ялалт
байгуулж, Английн цомын аваргын төлөө "Манчестер Сити"-тэй тоглох болсон
юм.

Тоглолтын үеэр болон дараагаар хөгжөөн дэмжигчид цагдаа нартай зодолдож,
улмаар хоёр багийг дэмжигчдийн дунд зөрчил үүсч, олныг хамарсан зодоон
гарчээ.

Цагдаа нарын мэдээлснээс үзвэл танхайгаараа зартай "Миллуол"-ын хөгжөөн
дэмжигчид кокаинд мансуурсан байсан тул ямар үйлдэл хийж буйгаа хянах ч
чадваргүй байжээ. "Тэд юу хийж байгаагаа нуухыг ч хүсээгүй. Зарим нь
кокаинд мансуурсан байсан бол зарим нь шар айраг хэтрүүлэн хэрэглэсэн
байсан" гэж цагдаагийн ажилтан хэвлэлд өгүүлжээ.

"Уэмбли" цэнгэлдэхэд болсон энэхүү эмх замбараагүй явдлыг цагдаагийн
газар болон Английн хөлбөмбөгийн холбоо ч мөрдөж, шийтгэл ногдуулах
ажээ. Одоогоор "Миллуол"-ын 12, "Уиган"-ы хоёр хөгжөөн дэмжигч
саатуулагдаад байна.



Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.new.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж