
Foxcon компани өнгөрсөн хоёрдугаар сард олон тооны ажилчдаа амрааж, цомхотгол хийж байсан бол гэнэт ажиллах хүчээ нэмж эхэлсэн нь үүнийг баталж байгаа бололтой.
Гэхдээ тус компанийн зүгээс үүнийг “Амралтаа авсан байсан ажилчид эргэж ажилдаа орсон” хэмээн тайлбарласан байна.
Харин шинжээчид iPhone-ын өмнөх загваруудын танилцуулагдсан хугацааг тооцож үзээд iPhone 5S-ыг энэ зун эсвэл намар танилцуулах магадлалтай хэмээн таамаглаад байгаа юм.
Эдгээрээс үзэхэд дараагийн iPhone буюу iPhone 5S-ыг үйлдвэрлэж эхлэх гэж байгаа гэсэн энэхүү мэдээлэл магадлал өндөртэй тухай Wall Street Journal мэдээлжээ.
Т.ТҮВШИН