Өдөр бүрийг инээмсэглэн угтъя

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Өдөр бүрийг инээмсэглэн угтъя

Та өглөө бүр гэрээсээ гарахдаа доорх 12 зүйлийг байнга санаж ажил амьдралдаа хэрэгжүүлж байгаарай. Уншигч танд таалагдана гэдэгт найдаж байна.
  1. Өдөр бүр "өнөөдөр бол миний амьдарлын хамгийн чухал өдөр" гэж бодож бай. Учир нь энэ өдөр дахин олдохгүй, маргааш гэдэг тэс өөр өдөр байх болно.
  2. Өөрийгөө аз жаргалтай хүн гэдгийн мэдрэхийг хичээ. Тэгээд тэр аз жаргалаа хамт байгаа хүмүүстэйгээ ямар нэгэн байдлаар хуваалцаарай.
  3. Өдөр бүр ямар нэг хүлээн авалт, найр хуриманд оролцох гэж байгаа юм шиг биеэ арчлан тордож, гоё ганган яв.
  4. Өдөр бүр өөртөө итгэлтэй яв. Өөртөө итгэлтэй байх тусам хүний сэтгэл санаа сэргэж улам хөнгөн цоглог болно.
  5. Өдөр бүр өөртөө ашигтай ямар нэгэн шинэ зүйлийг олж мэдэхийг хичээ. Болж өгвөл түүнийгээ ажил амьдралдаа туршиж үзэхийг хичээгээрэй.
  6. Өчигдөрийнхөө тухай байнга санаж яв. Хэрэв та ямар нэгэн алдаа гаргасан бол түүнийгээ дахин давтахгүй байхаар ажиллаж амьдар.
  7. Байнга хэн нэгэнд хэрэгтэй сайн зүйл хийх юмсан гэж бодол тээж яв. Яавал гэр бүл, найз нөхдөө баярлуулах вэ гэж бодож эхлэхэд л хангалттай.
  8. Таны амьдрал яг одоо бэрхшээл зовлон тохиолдож, таны санааг ямар нэгэн зүйл зовоож байгаа бол түүнийгээ үргэлж болж бүтэх талаас нь бод.
  9. Аливаа зүйлийг байнга сайн сайхнаар бодож, хүнд хэцүү нөхцөл байдлаас яаж гарч болох эсэхийг маш тайвнаар эргэцүүлж бод.
  10. Өдөр бүр ажлаа тарсны дараа өөрийнхөө хийхээр төлөвлөсөн зүйлсийнхээ биелэлтийг байнга дүгнэж, цэгнэж бай.
  11. Өдөр бүр бага ч байсан хамаагүй өөртөө заавал амрах цаг гаргаж, түүнийгээ бүрэн дүүрэн өөртөө л зориул.
  12. Өөртөө зориулж юунд ч санаа зовхооргүй тийм орчинг бүрдүүлж сур. Ингэж чадвал ажил үйлс тань өөдрөг бүтэмжтэй, сэтгэл санаа чинь сэргэлэн цовоо хийморлиг байх болно.

ТЭВЧЭЭР БҮХНИЙ БААТАР

Өөрийнхөө хүсч байгаа амьдралыг бүтээхийн тулд тэсвэр тэвчээр гэдэг зайлшгүй байх ёстой зүйл учраас төрөлхийн ямар нэгэн юмыг тэвчиж чаддагүй зантай хүн бол "юмыг тэвчиж өнгөрөөх" чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай шүү. Тэвчээртэй байдал нь сэтгэл санааны байдал юм. Түүгээр ч барахгүй энэ нь боловсронгуй болох боломжтой. Яг л бусад сэтгэл санааны байдал шиг, тэвчээртэй байдал нь тодорхой шалтгаанууд дээр суурилсан байдаг. Эдгээр нь:

  1. Зорилгын тодорхой байдал: Юу нь нэгдүгээрт вэ? гэдгийг мэддэг байх. Жишээ нь тууштай байдлыг хөгжүүлэх анхны алхам нь юу вэ? Хүчтэй байдал.Шалтгаан нь олон хэцүү байдлыг туулах хүч болдог.
  2. Хүсэл тэмүүлэл: Өөрийн болгоход харьцангуй хялбар боловч, тэвчээртэй хүсэл тэмүүлэлтэйгээр хүрэхэд тус болдог.
  3. Өөртөө итгэлтэй байдал: Хэн нэгний төлөвлөгөөгөө авч явж байгаа чадвар нь өөр хэн нэгний тэрхүү төлөвлөгөөг тэвчээртэйгээр дагахад тусалдаг.
  4. Төлөвлөгөөний тодорхой байдал: Зохион байгуулалтай төлөвлөгөө, хэдий сул, хэрэгжихэд бэрх байсан ч энэ нь тэвчээрийг бий болгодог.
  5. Үнэн зөв мэдлэг: Хэн нэгний туршлага эсвэл ажиглалт дээр тулгуурласан нарийн төлөвлөгөө нь тэвчээрийг бий болгодог. "мэдэхээс" илүүтэйгээр "таах" нь тэвчээртэй байдлыг нэмэгдүүлдэг.
  6. Хамтын ажиллагаа: Харилцан ойлголцол, итгэлцэл, мөн бусадтай эв найртай хамран ажиллах нь тэвчээртэй байдлыг устгадаг.
  7. Ухааны цар: Бодлуудыг цуглуулан тодорхой зорилгод хүрэх төлөвлөгөөг босгох нь тэвчээртэй байдал уруу хөтөлдөг.
  8. Зуршил: Тэвчээртэй байдал нь зуршлын шууд үр дүн юм. Оюун ухаан нь үүнийг хүлээж авснаар өдөр бүрийн амьдралын хэвшил болдог. Айдас хамгийн аймшигт дайсан.

Тэвчээртэй байдал гэдэг энэхүү сэдвийн хүрээнд та өөрийгөө дүнгэж үзээд, энэхүү чухал чанар танд дутагдаж байгаа эсэхийг мэдэж аваарай өөрийгөө зоригтойгоор хэмжиж үзээд тэвчээртэй байдлын хүчин зүйлүүдээс хэд нь танд дутагдаж байгааг илрүүлэн гаргаж ирээрэй.

Дүгнэлт таныг өөртөө хийх хэрэгтэй тэрхүү өөрчлөлт уруу удирдах болно. (МЭРИ АНЖИЕЛИНА)

ЯГ ОДООНООС ЭХЛЭЭД БҮСГҮЙ ТАНЫ ХЭВШҮҮЛЭХ ЁСТОЙ
10 ШИНЭ ЗУРШИЛ
  1. Ус уу: Өдөрт дор хаяж 1.5 л ус эсвэл сайн чанарын ногоон цай ууж биеээ дотроос нь цэвэрлэж, мөн чийгшүүлж бай.
  2. Ухаалаг будалт: Яг одооноос эхлээд та зөвхөн өөртөө тохирсон үдэшлэг, ажил хэрэг, болзоо болон найз нөхөдтэйгээ амралтын өдрийг өнгөрөөхдөө тохирсон будалтуудыг тус тус сур. Болж өгвөл туршаад үз. Шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав.
  3. Өдөр бүр шинэ үс: Үсээ өдөр бүр урдынхаасаа өөр өөр маягаар янзалж, шинэ үсний боолт даруулга, зүүлтийг туршиж үзэхээс битгий айгаарай. Хүсвэл өөрийнхөө төсөөлөөчгүй өнгөөр будуулж ч болно. Нэг өдөр ороогоод үз, маргааш нь шулуун болго. Үүнд залхуурч болохгүй шүү. Таны маш их стрессийг тайлах болно. 
  4. Өөртөө тохирсон зөв бүтээгдэхүүн худалдан ав: Час улаан уруулын будаг, хуучимсаг хэрнээ дэгжин өөр хаана ч байхгүй цүнх гэх мэт яг л танд зориулж хийсэн мэт зүйлсийг та олж аваарай.  Та л олохгүй бол тэд лангуун дээрээ хэвтсээр нас барах болно. 🙂 Тэднийг авраарай!
  5. Гоо сайхандаа зориулж өдөр бүр цаг гарга: Өнөөдөр хүүхдүүдээ унтуулчихаад нэг сайхан хумсаа янзлаарай. Маргааш харин нүүрэндээ шинэ авсан маскаа тавиарай. 
  6. Амар: Өөрөө сонсоод үнэхээр сэтгэл тань тайвширч амрахаар аятай CD-ийг хайж ол. Тэгээд түүнийг өдөр бүр 5 минут сонсож бай. Эсвэл ажил руугаа алхаж явахдаа толгой тань нэг сайхан цэвэрлэгдэж амардаг бол түүнийгээ өдөр бүр хий. Өөр ямар байдлаар алжаалаа тайлж чадаж байгаагаа сайн анзаарч олж мэдээрэй.  
  7. Хичээл зүтгэл: Өдөр бүр үсээ өөрөөр янзлах, маск тавих гэх мэт яршигтай эсвэл энэ их ажлын хажуугаар бүтэшгүй санагдаж байна уу? Та л хичээл зүтгэл гаргаж өөртөө цаг гаргахгүй бол өөр хэн ч үгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг биз дээ?
  8. Зүүдэл: Өдөрт дор хаяж 7-8 цаг гүн нойронд автаж сайхан зүүдлээд унтаж байгаарай. 
  9. Инээмсэглэ:  Та итгэхгүй байж магад. Гэхдээ зөвхөн энэ жижигхэн зүйлээс болж таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, төсөөлөхийг аргагүй үр дүнд хүрнэ.
  10. Дурла: Та өөрийгөө толинд хараад дурла, саяхан авсан шинэ гутландаа дурла. Гал зуухны өрөөгөө сайхан цэвэрлээд шинэхэн мэт болсон хөргөгчиндөө дурла. Ингэснээр таны амьдралын идэвхи нэмэгдэж эерэг энэрги бөөн бөөнөөр цуглах болно. Амжилт:-)
Эх сурвалж: http://segsgermaa.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж