-УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал хураалтыг хэдэн цаг хүртэл авахаар тусгасан бэ?
-УИХ-ын 2012 оны сонгуулийн тухай хуульд санал хураалтыг 20.00 цагт дуусгавар болгоно гэж заасан. Үүний дагуу өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгууль 20.00 цагт дуусгавар болсон. Гэтэл Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураахаар болсон. Харин Баянзүрх дүүргийн дахин санал хураалт Орон нутгийн сонгуультай нэг өдөр санал хураасан. Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар санал хураалт 22.00 цагт дуусгавар болох байсан юм. Тиймээс УИХ-ын тогтоол гаргаж, Баянзүрх дүүргийн дахин санал хураалтыг 22.00 цагт дуусгавар болгоно гэж заасан.
-УИХ-ын даргын тогтоол яг хэзээ гарсан бэ?
-Өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд гарсан. Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сард болох байсан юм.
-СХД-т дахин санал хураалтыг 20.00 цагт дуусна гэж СЕХ-ны хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан сурталчилгаанд цацаад байсан. Хэрэв санал хураалтыг хүчингүйд тооцвол ямар хуулийн зохицуулалт байна вэ?
-Сонгуулийн хуулийн 46.1-д санал авах ажиллагааг 22.00 цагт дуусч, түүнээс хойш саналыг тоолно гэж заасан. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал хураалтыг хуульд зааснаас өмнө буюу цагаас өмнө зогсоовол санал хураалтыг хүчингүйд тооцох юм. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 50.1.2-т зааснаар хуульд заасан хугацаанаас өмнө саналын хайрцгийг нээсэн бол санал хураалтыг хүчингүйд тооцно гэж бий. Тэгэхээр СХД-ийн хувьд 22.00 цагаас өмнө саналыг хайргийг нээж, тооллого явуулсан бол хүчингүйд тооцох нэг үндэслэл болно.
-УИХ-ын 26-р тойрогт дахин санал хураалт биш, дахин сонгууль явуулна гэсэн үг үү. Хэн хариуцлага хүлээх вэ?
-Сонгууль хүчингүй болбол дахин санал хураалт явуулахгүй. Дахин сонгууль буюу шинээр нэр дэвшүүлэх, тойргийн хороог байгуулах ажиллагаа явагдана. Буруу шийдвэр гаргасан хүмүүс хариуцлага хүлээнэ. 26-р тойргийн хорооноос нь хуучин хуулиар буюу 20.00 цаг хүртэл санал хураалтыг явуулна гэж гаргасан байсан. Гэхдээ сонгууль зохион байгуулж байгаа хүмүүс сонгуулийн хуулийг харж, судлах байсан болов уу гэж бодож байна. Миний хувьд МҮОНРТ-ийн гүйдэг зараас харж байхад 22.00 цагт дуусна гэсэн байсан. Би үүнийг нь хараад хуулийн дагуу санал хураалт дуусах гэж байна гэж л бодож байсан.