Шүүгчдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй

“Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганд иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид ихээхэн идэвхитэй оролцож байна. Тухайлбал, Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан шүүхийн хараат бус байдлын талаар хэлэлцсэн салбар хуралдаанд оролцон өөрийн санаа бодлыг илэрхийлэв. Тэрбээр “Шүүхийн тогтолцоогоо шинэчлэлгүй хорин жил явсан нь өнөөдөр бид бүхнийг ийнхүү хуралдахад хүргэлээ. Шүүхийн байгууллагад олон шударга хуульчид бий. Гэвч тэдгээр хүмүүст орон зай үгүй болж шударга бус хүмүүс өргөн фронтоор орж ирсэн ийм нөхцөлд ийнхүү зөвлөлдөж байгаа нь сайн зүйл. Шүүх бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол гарч буй энэ олон хэрэгт 400 гаруйхан шүүгч яаж хүрэх билээ. Мөн шүүгчдийн нэрийг бузарлаж буй энэ этгээдүүдтэй хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагатай. Иргэн хүн шүүхээс айдаг биш аврана гэж ойлгодог болгохын тулд шүүхийн шинэчлэлийг эрчимтэй явуулах хэрэгтэй. Анхан шатны шүүх нь хамгийн хариуцлагатай шүүх тул анхаарлаа хандуулмаар байна” гэв.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж